Өвлийн аялал жуулчлал /Зурагтай бичлэг шүү/
Тэмээний баяр

Саяхан буюу 2 сарын 15-16-нд Өмнөговь аймагийн Булган суманд тэмээний баяр болсон юм. Би бол тэмээг ойроос үзээгүй амьтан байсан болохоор их сонирхолтой байсан. Уг нь тэмээ унаж тугаа бариад, жагсаал цуглаанд нь оролцоно гэж бодож байсан боловч айгаад ойртож ч чадахгүй юм билээ.

Би өглөө мангар эрт гараад нисэх очих гэж бөөн юм болсон. Миатын нэг жижиг онгоцоор цаг хагас яваад Даланзадгад хот хүрдэг юм билээ. Тэндээс машинаар гурван тэмээ гэдэг баазад хүрч үдийн цайгаа уугаад булган сумруу баяртаа явлаа. нийт 100 км. Монгол оронч агуу том газар нутагтай юмаа. Хөдөөнийхөн маань ч тэр хэрээрээ сэтгэдэг бололтой. Мань мэт нь хотын хэдхэн м2 газартаа л юмыг хардаг ажээ.
"Өвлийн аялал жуулчлал /Зурагтай бичлэг шүү/" цааш унших »
Миний дүү нар
БИД эхээс тавуулаа бөгөөд хамгийн том ах нь би билээ. Хамгийн бага дүү минь 20 нас хүрч эрийн цээнд хүрч явна. Тэгэхээр мөн тэрсхэн нөхдүүд өсчээ дээ. Таван эр хүн өсчээ.



Энд хамгийн зуун гар талынх нь миний дараагийн дүү Довчиндорж, дараагийнх нь миний хамгийн нялх дүү Баасандаш, хажуудах нь 3-р дүү Нямсүрэн, Энэ ганцаараа сууж байгаа нөхөр бол дунд дүү Дүгэрсүрэн

Миний зургийг доод бичлэгнүүдээс харчихна биз дээ.

Одоо 2 дүү маань солонгос явсан. Миний хамгийн нялх дүү маань саяхан явсан юмаа. Эрхлүүлэх л гэж дүү нар минь төрсөн юм шүү дээ уг нь. Гэхдээ яахав насны залууд газар үзэж нүд тайлан, амьдрал үзэг. Хоёулаа эхнэр хүүхэдтэй гэж байгаа. хүүхдүүд нь их хөөрхөөн бас. өөрсдөөс нь хөөрхөн.

2 дүү минь энд тус тусынхаа ажил амьдралыг хөөн сайн байгаа. Дүү нараараа бахархдаг шүү. Урд ургасан чихнээс хойно ургасан эвэр урт байдаг юм билээ.

Би уг нь хамгийн том ах нь мөртлөө одоо хамгийн жижиг нь болчихсон явж байх юм даа. За яахав ингээд дүү нарыгаа Ажил төрлөө сайн хийгээд, ирээдүйгээ өөрсдөө бүтээцгээ гэж хэлмээр байна даа.
Хайртай охинтойгоо зугаалав.
2007 оны 09 сарын 23-нд хайртай охинтойгоо хамт богд хан уулын чингисийн хүрээ, эрхэт сүлд баазууд болон тэрэлжрүү явж зугаалав. Зураг үзэх бол цааш нь үзнэ үү.
"Хайртай охинтойгоо зугаалав." цааш унших »
Би энэ оргил дээр гарах болно
Баян-Өлгий аймаг гэнээ. Санаж явбал бүтнэ дээ. Баян-Өлгий аймагт байдаг гэнэ. Мөнх цаст уулын оройд гарах болноо би.
Аялал сайхан боллоо.
    Сэтгэл санаа, зориг эрмэлзлээ нэгтгэсэн бидний хэдэн нөхөд 2007,08,25-наас 26-ны өдөр Богд хан уулынхаа ноён оргил цэцээ гүнрүү явган аялалыг зохион байгуулав.
   
    Өглөө эртлэн хотоос төв аймгийн төв зуун мод хотруу машин хөлслөн хүрсэн ба явган аялалаа тэндээс эхлэн манзширийн хийд хүртэл алхаж гарваа. Энэ зам уул нь хамгийн тэгш, сайхан, цаг агаар туйлын таатайгаар харж үзсэн боловч мань мэт нь нэлээн цуцаж байсан. Гэвч Энэ бие яван чангардаг ёсоор Аялалын ахлагч Хүжийгийн хэлсэнчлэн энэ хугацааны аялал маань биднийг нэлээн хөлөргөж ядаргаа гаргасан билээ.

    Манзшир хүрээд амран гал түлж хоолоо хийж идсэн. Манай тогооч Нийтийн холны технологич Тайвнаа /Lee Priest/ маань биднийгээ амттай сайхан хоолоор дайлж, өөрийнхөө үнэ цэнийг улам нэмэгдүүлээд авсан. Бас манай хүн чинь мундаг боди болохоор нэлээн хүнд ачаа үүрч явсан юм.

    Үд өнгөрөөгөөд уулруугаа шууд дайралт хийж эхэлсэн. Гампын /нутгийн/ хоёр хүүхэд бидэнд зам зааж өгсөн ба энэ замаар манай аялалын толгой Сүүгий түрүүлэн авирч эхэлсэн. Энэ хугацаанд нэлээн ядарсан боловч эр хүн зорьсондоо эмээлт морь харайсандаа гэгчээр бид цэцээ гүний оргилд гарч чадлаа.

Оргилдоо гарч чадлаа.


БАЙГАЛИЙН САЙХАН





Манай гишүүд зүүн гар талаас Багийн ахлагч Хүжий,Castertroy, Lee Priest, name, anara, nomad55, undral, saihan sanaa, Fuji, saruulbayar, Suugii and Sun shine took photo

Аялалын маршрут
Бид өглөө эртлэн улаанбаатараас төв аймагруу автобусаар явна. Төв аймгаас явган аялалаа эхлэн цэцээ гүнрүү авиралтаа хийх ба тооцоолж байгаагаар өдөр 15 цагийн үед оргилд гарах ба энэ нь тийм хүнд аялал бус. Оргилоосоо нааш бууж булагын дэргэд буудаллах ба майханд хоноцгоох болно. Энэ нь бидэнд жинхэнэ аялалын сайхныг мэдрүүлэх байх гэж бодож байна. Амраад маргааш нь хотруу орж ирэх ба яарсан ажилтай улсууд нь эрт явж болно. Жаахан амрах сонирхолтой улсууд нь агаарт саатаж болно. орой улаанбаатарын зах хүртэл алхаж ирнэ.

Аялалд шаардагдах хувийн бэлтгэлээ базаацгаана уу.

Мөн 08,23-ний өдөр эцсийн байдлаар хүмүүсийнхээ тоог авч хүнс унаа хэрэгслээ цуглуулах Мөн баг болгон хувааж аялалынхаа хэрэгслээ бэлдэх тул идэвхитэй бүртгүүлнэ үү. Баасан гаригт бэлтгэлээ базаагаад бямба гаригийнхаа өглөө хөдлөх болно.
Аялалд гарахдаа бэлтгэх зүйлс
Богд хан уулынхаа оргилд гарахыг хүсч байна уу?

Явган аялал гэдэг аливаа аялалын бусад төрлөөс хамгийн сайхан нь байдаг. Өнөөдөр хоол хүнс, майхан сав ачсан хүнд цүнх үүрээд та алхахаас халширч байгаа биз дээ. Үгүй дээ тэгэх шаардлага байхгүй. Хамгийн сайхан аялал бол явган аялал байдаг гэдгийг та биеэрээ мэдэрч байж л мэдрэх болно шүү. Өдөржин гангар гунгар хийн алхаж ирээд орой түүдэг гал дээр хээрийн цай уугаад гал наадам хийж тэнгэрийн ододыг эрүүл агаарт хараад хэвтэх шиг сайхан зүйлийг та явахгүй л бол хэзээ ч мэдрэхгүй ээ. Үзье гэсэнээ үзэж чаддаг, харъя гэсэнээ ханаталаа харж чаддаг, хамгийн их зүйлийг мэдэрдэг, хамгийн сайхан кайф-г авдаг аялал бол Явган аялал байдаг юм шүү. Явах цаг боллоо залуусаа.... Цүнхээ үүрээд алхцагаая.
Хүлээгээрээ таны цүнхэнд юу юу байх ёстой вэ?
Алхаад явхад биед амар Биеийн тамирын хувцас болон нэг өдрийн аялалыг даах аялалын гутал юмуу пүүзэн гутал байхад болно. Гэхдээ тэрний дотор өмсдөг юмнуудаа өмсөөрөй хэ хэ.
1. Аяны хөнжил-1ш
2. Дулаахан ноосон цамц эсвэл куртик /зуны улирал болохоор бороо орж магадгүй шүү дээ/-1ш
3. Өмд-1ш / нэг илүү өмд байхад илүүдэхгүй шүү/
4. Цайны аяга-1ш
5. Хоолны аяга-1ш /гэхдээ нийлүүлээд нэг томхон аяга байсан ч болно ш дээ/
6. Халбага-1ш
7. Жижиг чинжаал хутга-1ш /Нэг өдрийн аялал болохоор энэ нээх хэрэг болохгүй ээ. Багаараа ярьж байгаад Нэг хүн нь хутга авчирахад болно/
8. Оймс - 2ш /Оймс бол ядаж нэг ээлжийнх заавал байх ёстой юм шүү/
9. Углааш-1ш / шаардлагагүй гэвэл авч явах шаардлагагүй ээ. Хаашдаа л явж байгаа юм чинь амралтыг бас зохицуулж явах хэрэгтэй тийм болохоор орой буудаллаад гутлаа тайлаад углааш өмсвөл хөл чинь амрана шүү дээ./
10. Мэдээж цүнх
11. Кармааны мөнгө
Энэ бол хувь хүний бэлдэх ёстой зүйл шүү. Харин багаараа:
1. Майхан
2. Тогоо
3. Хоолны халбага
4. Маршрут гаргасан зураг
5. Хоол хүнс
6. Нэгдсэн журмаар Дархан цаазат газар нэвтрэх хураамж болон унааны мөнгө
Амжилт хүсье залуусаа. Тэнгэрлэг байгаарай.
Богд хан уулын ноён оргил Цэцээ гүнрүү хийх явган аялал
            Нийслэл хот Богд, Сонгино, Чингэлтэй, Баянзүрх хэмээх үзэсгэлэнт 4 уулын дунд оршдог. 1778 оноос онголон дархлагдаж ирсэн Дэлхийн анхны дархан цаазат газар Богд хан уул бол Нийслэл Улаанбаатар хотын гоё сайхан хүрээ болсон, жуулчид, аялагчдыг хамгийн түрүүнд угтан баяр хүргэж сайн сайхныг билэгдэж байдаг. Ам бүр нь урсгал тунгалаг устай 20 томоохон амтай, 160 орчим км, 36,5 мян га талбайг эзэлдэг.  Чамин тансаг энэ ууланд 12 дугаар зууны дунд үеээс Керейдийн Ван хан нутаглаж байсан учир “Хан уул” гэж нэрлэсэн, хожим нь Их-Хүрээ суурьшихад /1778 он/ Богд гэгээн энэ уулыг өмч болгон өргөсөн учир “Богд хан уул” гэж нэрлэсэн гэж ярилцдаг. Энэ ууланд зүр, гур, буга, согоо,гахайнаас гадна дэлхийд ховор хүдэр, үслэг ангаас булга, шилүүс, хэрэм, жирх, туулай, хярс, үнэг, чоно, жигүүртнээс хур, сойр, тоншуул, ятга, шаазгай, харцага, бүргэд, хойлог байдаг. “Цэцээ гүн” хэмээх оргил дээр  дөрвөн тийш харсан лавир /асар/-тай сийлмэл чулуун багана бүхий гоёмсог бяцхан сүм байжээ. Сүмийн дотор 3 алд хир төмөр нум, баатар эрийн хуяг дуулга, барсын арьсан хэвнэг эрээлж /эмээл/ хазаар, хударга, ташуур зэрэг нандигнан хадгалсан байдгийг Автай сан хааны зэр зэвсэг, эдлэл гэж нэрлэдэг байжээ.
"Богд хан уулын ноён оргил Цэцээ гүнрүү хийх явган аялал" цааш унших »
(Нийт: 8)

ханын цаас