Миний дүү нар
БИД эхээс тавуулаа бөгөөд хамгийн том ах нь би билээ. Хамгийн бага дүү минь 20 нас хүрч эрийн цээнд хүрч явна. Тэгэхээр мөн тэрсхэн нөхдүүд өсчээ дээ. Таван эр хүн өсчээ.



Энд хамгийн зуун гар талынх нь миний дараагийн дүү Довчиндорж, дараагийнх нь миний хамгийн нялх дүү Баасандаш, хажуудах нь 3-р дүү Нямсүрэн, Энэ ганцаараа сууж байгаа нөхөр бол дунд дүү Дүгэрсүрэн

Миний зургийг доод бичлэгнүүдээс харчихна биз дээ.

Одоо 2 дүү маань солонгос явсан. Миний хамгийн нялх дүү маань саяхан явсан юмаа. Эрхлүүлэх л гэж дүү нар минь төрсөн юм шүү дээ уг нь. Гэхдээ яахав насны залууд газар үзэж нүд тайлан, амьдрал үзэг. Хоёулаа эхнэр хүүхэдтэй гэж байгаа. хүүхдүүд нь их хөөрхөөн бас. өөрсдөөс нь хөөрхөн.

2 дүү минь энд тус тусынхаа ажил амьдралыг хөөн сайн байгаа. Дүү нараараа бахархдаг шүү. Урд ургасан чихнээс хойно ургасан эвэр урт байдаг юм билээ.

Би уг нь хамгийн том ах нь мөртлөө одоо хамгийн жижиг нь болчихсон явж байх юм даа. За яахав ингээд дүү нарыгаа Ажил төрлөө сайн хийгээд, ирээдүйгээ өөрсдөө бүтээцгээ гэж хэлмээр байна даа.

Сэтгэгдэлүүд:

1. ХЭнхэГэнДэн | 2008-06-19 12:18:18
өө чи эрэгтэй юм уу хэ хэ
2. bubee | 2009-03-12 12:32:49
kkk... erhluuleh gene shuu... iim tom har yumnuudiig chini hatuu garaar l osgohgui bol bolkuushd.

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.

ханын цаас